Монгол улсын гавьяат тамирчин, Монгол улсын анхны Seven Summiteer, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа ахлагчтай Монгол улсын баг 2017 оны 9-р сарын 27-нд ОХУ-н Алтайн бүгд найрамдах улсын Хойд Чуйгийн нурууны ноён оргил Актру /д.т.д 4074м/-д бүтэн багаараа буюу нийт уулчин амжилттай авиралт хийлээ. "Монгол Шуудан" гэх нэг том гэр бүлийн гишүүн  Н. Цэрэнханд болон хамт авирсан багийн гишүүдэд баяр хүргэе.

Мөнх тэнгэрт баганадсан
Мөнгөн цагаан уулсын
Босоо цагаан хийморь
Үеийн үед үүрд та бүхнийг ивээг.