Дэлхийн улс орнуудын шуудангийн байгууллагуудаас ДШХ-ны гишүүн орнуудад зарлуулсаныг багцлан товч мэдээлэл хүргэе. Халдварт өвчний тархалтаас шалтгаалан:

-    Гондурас улс халдвар тархалтыг хязгаарлах зорилгоор авч буй хөл хорио, бусад арга хэмжээнүүдээ үргэлжлүүлэхээр боллоо.
-    Рванда улс тусгаарлах арга хэмжээ үргэлжилж байгаа, нислэгүүд зоссон тул гарах шуудан хүлээн авахгүй байна.
-    Энэтхэг улсын шуудангийн солилцооны төв нь цөөн орон тоогоор ажиллаж байгаа боловч орох EMS-ийг хүлээн авах боломжтой. Австрали, Хятад, Индонези, Япон, Солонгос, Малайз, Филиппин, Сингапур, Шри-Ланка, Тайланд руу зөвхөн EMS гаргаж байна. 

Улс Хоорондын Шуудангийн Газар