-    Непал улс халдвар тархалтыг хязгаарлах зорилгоор авч буй хөл хорио, бусад арга хэмжээг үргэлжлүүлэхээр боллоо.
-    Гренада улсын шуудан Засгийн Газрынхаа шийдвэрээр Даваа, Лхагва, Баасан гарагт ажиллахаар болжээ. 
-    Лейхтэнштэйн улсын шуудан илгээмжийг хүргэж гардуулахдаа гарын үсэг зуруулахгүй, зайнаас гардуулах болсон ба хэрэглэгч өөрөө хүсвэл өөрийнхөө үзгээр гарын үсгээ зурах болно.  
-    Орос улсад олон улсын нислэгийн тоог цөөрүүлсэн тул шуудан газраар, төмөр замаар боломжит улсуудтай солилцож байна. Хэдийгээр EMS-ийг агаараар солилцож байгаа боловч орох шуудан сааталтай хүргэгдэх болно.
-    Францын засгийн газар онцгой байдлыг дахин хоёр сараар сунгах шийдвэр гаргав. Францын шуудан - La Poste нь шуудангийн үйлчилгээ үзүүлж байгаа хэдий ч хүргэлтийн хяналтын хугацааг хангах боломжгүй. Илгээмжийн тухайд "La Poste" нь хамгийн томдоо 15 кг ба 1 м-ээс дээш урттай, эсвэл гурван талын уртын нийлбэр нь 1.5 м овортой, хүнд илгээмжийг байдал хэвийн болох хүртэл хүлээн авах боломжгүй.