-    Колумб улс халдвар тархалтыг хязгаарлах зорилгоор авч буй хөл хорио, бусад арга хэмжээнүүдээ үргэлжлүүлэхээр болж, форс мажор (давагдашгүй хүчин зүйл)-ийн нөлөөлөлд хэвээр, орох гарах шуудан ихээр саатаж байна. 
-    Мавритани улс боломжит чиглэлүүд рүү шуудан гаргаж эхэллээ. Мөн ирж байгаа шууданг хүлээн авч, хүргэж зайнаас гардуулж байгаа хэдий ч хүргэлтийн хяналтын хугацаа мөрдөгдөх боломжгүй, форс мажор (давагдашгүй хүчин зүйл)-ийн нөлөөлөлд хэвээр байна.
-    Туркменистан улс халдвар тархалтыг багасгах зорилгоор янз бүрийн арна хэмжээ авч эхэллээ. Олон улсын нислэгүүдийг зогсоосноор орох, гарах, дамжих шуудан бүрэн зогсож, форс мажор (давагдашгүй хүчин зүйл)-ийн нөлөөлөлд орсноо зарлалаа.
-    Малдивс, Непал улсын засгийн газар улс орон даяараа авч байгаа арга хэмжээгээ чангаруулан үргэлжлүүлэхээр боллоо. Илгээмжийн хүргэлт, гардуулалтын ажиллагааг бүрэн зогсоож, давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд хэвээр байгаагаа зарлалаа.
-    Арабын Нэгдсэн Эмират улс урьдчилан тохиролцвол тусгай үнээр шуудангийн транзит үйлчилгээ хийх боломжтой болжээ.
-    Монгол улс олон улсын нислэгүүд цуцлагдсан хэвээр байгаа хэдий ч Солонгосоор дамжуулан карго нислэгээр орох шууданг хүлээн авч, ялган боловсруулж, дотооддоо хүргэлтийг хийх боломжтой байгаагаа зарлалаа.