Дэлхий даяар КОВИД-19 цар тахал гарч, улс орнууд хөл хөдөлгөөнөө хязгаарлах буюу хорьсон энэ цаг үед тус компани нь Хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлага, хүсэлтийг харгалзан бусад улс орнуудтай шуудан солилцох боломжит бүх арга хэмжээг авч байгаа бөгөөд байдал хэвийн болох тэр цаг үеийг хүртэл чармайн ажиллах болно.

Ихэнх улс орнуудад КОВИД-19-өөс шалтгаалан нислэгийг цуцлах, тоог эрс цөөрүүлэх, зарим улсад шуудангийн үйлчилгээг бүрэн зогсоох хүртэл арга хэмжээг авсан тул улс орнуудын хооронд шуудан солилцох ажил удаашралтай явагдаж байна. "Монгол Шуудан" хэрэглэгч Таны шууданг шуурхай хүргэхээр хичээн ажиллаж байгаа ч дэлхий даяараа “давагдашгүй хүчин зүйл”-ийн нөлөөнд байгаа тул зарим тохиолдолд шуудан сааталтай хүргэгдэж болзошгүйг анхааруулж байна.

МОНГОЛ ШУУДАН ХК