Дэлхийн улс орнуудын шуудангийн байгууллагуудаас ДШХ-ны гишүүн орнуудад зарлуулсаныг багцлан товч мэдээлэл хүргэе. Халдварт өвчний тархалтаас шалтгаалан:
- Англи улсын шуудангийн байгууллага Бямба гарагийн хүргэлтээ хийж эхэллээ.
- Папуа Шинэ Гвиней улсад нөхцөл байдал бага багаар дээрдэж байгаа ч шуудан хүргэлт сааталтай хэвээр байна.
- Непал, Иордан улсад байдал дээрдэж, шуудангийн үйл ажиллагаа сэргэж эхэллээ. Гэсэн ч нислэгээс шалтгаалсан саатал хэвээр байна.
- Индонези улсад Жакарта шуудангийн солилцооны төвийг 3 хоногоор хаасан тул шуудан саатах болно.
Улс Хоорондын Шуудангийн Газар