“Монгол шуудан” ХК нь 2015 оны улс хоорондын буухиа шуудангийн чанарын үзүүлэлтээрээ дэлхийн 201 орноос V байр эзэлж, Дэлхийн шуудан холбооны “Алтан өргөмжлөл” хүртэж, цом өргөмжлөлөө хүлээн авлаа.

“МОНГОЛ ШУУДАН” ХК-ийн Монгол Улсын өнцөг булан бүрт ажиллаж байгаа нийт шууданчид болон биднийг дэмжиж ирсэн харилцагч байгууллагууддаа гүнээ талархаж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.