Компанийн оноосон нэр:

“Монгол шуудан” ХК

Сүхбаатарын талбай 1, Энхтайвны өргөн чөлөө,         

ЧД-ийн 1 дүгээр хороо, Улаанбаатар 15160

Хурал хуралдуулах газар, өдөр, цаг:

“МҮЭ-ийн Соёлын төв ордон”-ын хурлын бага танхимд                                    

 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10:00 цагт

Бүртгэлийн өдөр:

            2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр

Хурлаар хэлэлцэх асуудал:

  1. “Монгол шуудан” хувьцаат компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах тухай
  2. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох тухай

Хурал хуралдуулах тухай хувьцаа эзэмшигчдэдмэдэгдэх өдөр, журам:

                        Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал, гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл ажлын өдрүүдэд 09:30-17:30 цагийн хооронд 70078909 утсаар болон “Монгол шуудан” ХК-ийн төв байранд ирж ТУЗ-ийн нарийн бичгийн даргатай уулзан танилцаж болно. Эсвэл компанийн вэбсайт болох www.mongolpost.mn–ийн “Хувьцаа” буланд байрлах “Хувьцаа эзэмшигчдийн хурал” цэснээс электрон хэлбэрээр авч болно.                    

Хуралд бэлтгэх явцад хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт:

  1. Компанийн санхүүгийн жилийн тайлан,
  2. Санхүүгийн жилийн тайлангийн талаарх аудитын байгууллагын дүгнэлт,
  3. Компанийн бизнесийн үйл ажиллагааны тайлан,
  4. Монгол шуудан ХК-ийн дүрмийн шинэчилсэн найруулгын төсөл,
  5. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын дэг,
  6. Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол