XVII жарны Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийг тохиолдуулан “Монгол Шуудан” ХК-ийн Марк, үнэт цаасны хэлтсээс 2 номинал бүхий 1 сери маркийг купонтойгоор бага листээр хэвлэн, худалдаанд гаргалаа. Маркийн зургийг зураач Ч.Бат-Эрдэнэ зурж, дизайнераар Ж.Ганхуяг ажиллав.