Зам тээвэр хөгжлийн яамны сайд  Д.Ганбат, Зам тээвэр хөгжлийн яамны газрын дарга С.Батболд, Авто тээврийн үндэсний төвийн захирал П.Дэлгэрнаран, “Монгол Шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, дэд захирал  Г.Тэлмэн нар Улаанбаатар хотын зүүн бүсийн Амгалан өртөөнд ачаа тээврийн бүрэн автомат Логистикийн терминал байгуулахаар харилцан тохиролцлоо.

     Энэхүү Логистикийн терминал ашиглалтад орсноор Улаанбаатар хот руу орох, гарах ачаа бараа иргэдийн хяналтанд, гараас гарт, хурдан шуурхай тогтмол хуваарь, маршрутын дагуу тээвэрлэгдэх боломжтой болох юм. Ингэснээр тээврийн зардал буурч, нийгэм эдийн засгийн хөгжилд эерэг хувь нэмэр оруулах боломжтой болно.