Ажлын байрны нэр: Марк, үнэт цаасны мэргэжилтэн
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
  1. Марк, үнэт цаасны үйлдвэрлэлийн бодлогыг боловсруулах, судлах, сурталчилан таниулах
  2. Зах зээлийн судалгаа хийх, бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэр төрлийг олшруулах, чанарыг дээшлүүлэх
  3. Гадаад улс орнуудын тэргүүн туршлага, шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх
  4. Марк, үнэт цаасны ашиглалт болон түүнтэй холбоотой хууль, эрх зүйг судлах, нэвтрүүлэх
Ажлын байранд тавигдах шаардлага:
  1. Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  2. Шуудангийн үйлчилгээ, марк, үнэт цаас, зураг дизайн, уран сайхны мэдрэмж, түүхийн мэдлэг сайтай бол давуу тал
  3. Асуудал, нөхцөл байдалд дүн шинжилгээ, оновчтой үнэлэлт, дүгнэлт хийх чадвартай
  4. Санаачлагатай, хурдан шуурхай, хувийн зохион байгуулалт сайтай
  5. Албан бичиг боловсруулах, багаар болон бие даан ажиллах чадвартай
  6. Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  7. Компьютерын хэрэглээний болон бусад програмыг бүрэн эзэмшсэн, интернэт орчинд мэдээлэл хайх, цуглуулах, боловсруулалт хийх чадвартай байх
Бүрдүүлэх материал:
  1. Ажилд орохыг хүссэн өргөдөл /гараар бичсэн/
  2. Төрийн албан хаагчийн анкет /1 дүгээр маягт/
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар /эх хувийг авчрах/
  4. Дээд боловсролын диплом, сертификатын хуулбар /эх хувийг авчрах/
  5. Гурван үеийн намтар
  6. Урьд нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
  7. Сүүлийн 3 сард авaхуулсан цээж зураг 2 хувь
Шаардлага хангасан ажил горилогчид материалаа 2017 оны 02 дүгээр сарын 10-ны өдрийн 18:00 цаг хүртэл “Монгол шуудан” ХК-ийн Захиргаа, хүний нөөцийн газарт ирүүлнэ үү.
Жич: Зөвхөн шаардлага хангасан ажил горилогчтой холбоо барьж дараагийн шатанд урих ба бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй.
Хаяг: Сүхбаатарын талбай 1, Чингэлтэй дүүргийн I хороо
Улаанбаатар хот 15160, Монгол Улс
Утас: +976-99037148, +976-70078906, Факс: +976-11-330788
Цахим шуудан: hr@mongolpost.mn
Вэб сайт: www.mongolpost.mn