Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд “Рио-2016” паралимпийн наадмын хүрэл медальт, “Монгол Шуудан” ХК-ийн ажилтан, гавьяат тамирчин Э.Содномпилжээ цээж шахалтын 97 кг-д алтан медаль хүртлээ. Э.Содномпилжээгийн жинд нийт 15 тамирчин өрсөлдсөн бөгөөд тэрээр 220 кг-ыг шахсанаар түрүүлжээ. Түүний хувьд хэдхэн хоногийн өмнө болсон УАШТ-ий үеэр 227.5 кг-ыг шахаж улсын дээд амжилт тогтоосон билээ.