Монгол Шуудан ХК нь Төрийн Банкны харилцагчийн төлбөрийн картыг хаягаар хүргэх үйлчилгээг хамтран хэрэгжүүлж буй бөгөөд өнөөдөр тус хоёр байгууллагын удирдлагууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Үйлчилгээний давуу тал нь карт захиалагч заавал шуудангийн хайрцагтай байх шаардлагагүй бөгөөд картаа захиалах үедээ утасны дугаар, гэрийн хаягаа өгснөөр шуудангийн хүргэгч тантай утсаар холбогдон гэр, албан газар хүссэн газарт тань хүргэж өгөх юм. Мөн хэрэглэгч картаа хүргүүлэх хүсэлтээ банкинд ирэлгүйгээр Гялс банкаараа дамжуулан илгээх боломж тун удахгүй бүрдэх аж.
                                         
                                               Дэлгэрэнгүй мэдээллийг доорх утсаар лавлана уу.
 Шуудангийн лавлах: 1800-1613