Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төрийн өмчийн ашиглалт, хяналтыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд төрийн өмчит компанийн засаглал, нийгмийн хариуцлагыг сайжруулах, импортыг орлох бараа, бүтээгдэхүүн  үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүдийг дэмжих, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага 2017” өдөрлөг 04-р сарын 07, 08-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
     Тус өдөрлөгт “Монгол Шуудан” ХК гадаад, дотоод шуудангийн үндсэн үйлчилгээнээс гадна жолооны үнэмлэх, гадаад паспорт, хуулийн этгээдийн гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ болон банкны картны хүргэлтийг хүссэн хаягаар нь хүргэх үйлчилгээ, мөн сурталчилгааны материал тараах директ маркетинг үйлчилгээ, хэвлэл захиалгыг онлайнаар авах зэрэг шинэ нэр төрлийн үйлчилгээнүүд болон үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчилан таниулж, цаашид компанийн урт болон дунд хугацааны хөгжлийн стратеги, хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг танилцууллаа.
     Мөн өдөрлөгийн үеэр Авто тээврийн үндэсний төвтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж баталгаажуулсан төдийгүй явуулын маркын музейгээ оролцогч, олон нийтэд дэлгэн, танилцуулж олон нийтийн хүртээл болгосон бөгөөд тус өдөрлөгийн шилдэг байгууллагаар тодорч шилдэг байгууллагын цомыг хүртлээ.