ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                           2020-10-09  

Тендер шалгаруулалтын нэр, дугаар: “Орон нутагт ажиллах  албан хэрэгцээний автомашин, МШ/202001073”

“Монгол шуудан” ХК эрх бүхий тендерт оролцогчдоос“Орон нутагт ажиллах          

албан хэрэгцээний автомашин, МШ/202001073” нийлүүлэх гүйцэтгэгчийг  

сонгон шалгаруулах хялбаршуулсан цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дүн нь төсөвт өртгийн 100 хувиас багагүй байх (2018, 2019 он),
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн үнийн дүнгийн 100 хувиас багагүй,
  • Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил (2018, 2019 оны аудитаар баталгаажсан санхүүгийн тайлангийн эх хувь ирүүлнэ, хуулбар хувь бол нотариатаар батлуулан ирүүлнэ).  
  • Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил (2018, 2019 он). Жил тус бүрийн гэрээний үнийн дүн нь төсөвт өртгөөс багагүй хэмжээний ажлыг хэрэгжүүлсэн байх. Ижил төстэй ажилд зөвхөн автомашин нийлүүлсэн гэрээг ойлгоно. Гэрээ, актыг нотариатаар батлуулан ирүүлнэ. /Жил тус бүрийн гэрээг хавсаргаж ирүүлнэ/.
  • Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилийн гэрээний үнийн дүн нь төсөвт өртгийн 100 хувиас багагүй хэмжээний ажлыг хэрэгжүүлсэн байх. Ижил төстэй ажилд зөвхөн автомашин нийлүүлсэн гэрээг ойлгоно. Гэрээ, актыг нотариатаар батлуулан ирүүлнэ.
  • Ашигтай ажилласан байх жилийн тоо: 2 жил (2018 он, 2019 он)
  • Гүйцэтгэгчээр ажилласан байх жилийн тоо:  2  жил (2018 о,2019 он)
  • Үнийн саналд НӨАТ багтсан байх,
  • Тендерийн төрөл: Хялбаршуулсан цахим
  • Тендерийн хамт 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
  • Тендерийн баталгааны хүчинтэй хугацаа нь 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг дуустал.

Тендерийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn /хялбаршуулсан цахим/ хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 11  дугаар сарын 09-ны өдрийн 10 цаг 10 минутад нээнэ.

Тендерийг цахим хялбаршуулсан байдлаар ирүүлнэ: Төрийн Худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар өөрийн ААН-ийн хувийн тоон гарын үсгийг  ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ. Цахим систем ашиглан илгээх нийт файлын хэмжээ 100 Mb, нэг файлын хэмжээ 15 Mb байна. Хуудас бүрийг нэг файл болгохгүй агуулга тус бүрээр нь (pdf)-файл үүсгэн цахим системд илгээх шаардлагатай.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын  давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn сайтаас авч болно.  

Монгол Улс, Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо

Төв шуудан өөрийн байр, 208 тоот, утас:70078971