ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
Огноо:2020.12.30
Захиалагч: Монгол Шуудан ХК
Тендер шалгаруулалтын нэр:“Поснет V4 шуудан бүртгэлийн систем нэвтрүүлэх” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зөвлөх үйлчилгээ МШ/202001052
Монгол Шуудан ХК нь компанийн Поснет V4 шуудан бүртгэлийн систем нэвтрүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
- Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ.Үүнд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
- Сүүлийн 1 жил буюу 2019 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан,
- Татварын ерөнхий газрын www.e-tax.mta.mn сайтыг ашиглан цахим тодорхойлолт, /Татварын ямар нэг өргүй байх/,
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын өр,төлбөртэй эсэх лавлагаа болон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс сүүлийн гурван жилийн нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээр оролцож байсан эсэх лавлагаа,
- Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцох боломжтой эсэх.Үгүй
- Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний 16цагаас өмнө 7007-8971 дугаараар авч болох бөгөөд мэдүүлгээ www.tender.gov.mn хаягаар 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цагт 00 минутын дотор ирүүлнэ үү.
Тендер хүлээн авах хаяг:Төрийн Худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар өөрийн ААН-ийн хувийн тоон гарын үсгийг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ. Цахим систем ашиглан илгээх нийт файлын хэмжээ 100 Mb, нэг файлын хэмжээ 15 Mb байна. Хуудас бүрийг нэг файл болгохгүй агуулга тус бүрээр нь (pdf)-файл үүсгэн цахим системд илгээх шаардлагатай
Монгол, Улаанбаатар, Чингэлтэйдүүрэг,1-р хороо,
Төв шуудан өөрийн байр, 7007-8971