Огноо:2021.04.01

Захиалагч: Монгол Шуудан ХК

Тендер шалгаруулалтын нэр:“Поснет V4 шуудан бүртгэлийн систем нэвтрүүлэх” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зөвлөх үйлчилгээ МШ/202001052

Монгол Шуудан ХК нь компанийн Поснет V4 шуудан бүртгэлийн систем нэвтрүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Санхүүжилтийн эх үүсвэр: Монгол шуудан ХК /Өөрийн хөрөнгөөр/

Нийт төсөвт өртөг: 200,000,000 / хоёр зуун сая/ төгрөг,

  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ.Үүнд:
    1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
    2. Санхүүгийн тайлан ирүүлэх жил 2018 он, 2019 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан,
    3. Борлуулалтын орлого нь жил тус бүр нийт төсөвт өртгийн 100 хувиас багагүй байх, / 2018 он, 2019 он/
    4. Татварын ерөнхий газрын www.e-tax.mta.mn сайтыг ашиглан цахим тодорхойлолт,  /Татварын ямар нэг өргүй байх/,
    5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын өр,төлбөртэй эсэх лавлагаа болон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс сүүлийн гурван жилийн нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээр оролцож байсан эсэх лавлагаа,
    6. Ижил төстэй ажил сүүлийн 3 жилийн /2018 он, 2019 он, 2020 он/ аль нэгд нь нийт төсөвт өртгөөс багагүй ажил хийсэн байх.
  2. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцох боломжтой эсэх.Үгүй
  3. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны 16 цагаас өмнө 7007-8971 дугаараар авч болох бөгөөд мэдүүлгээ www.tender.gov.mn хаягаар 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 10 цагт 00 минутын дотор ирүүлнэ үү.

Тендер хүлээн авах хаяг:Төрийн Худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар өөрийн ААН-ийн хувийн тоон гарын үсгийг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ. Цахим систем ашиглан илгээх нийт файлын хэмжээ 100 Mb, нэг файлын хэмжээ 15 Mb байна. Хуудас бүрийг нэг файл болгохгүй агуулга тус бүрээр нь (pdf)-файл үүсгэн цахим системд илгээх шаардлагатай

Монгол, Улаанбаатар, Чингэлтэйдүүрэг,1-р хороо,
Төв шуудан өөрийн байр, 7007-8971