2021-02-25

Тендер шалгаруулалтын нэр, дугаар: “Хүргэлтийн автомашин, МШ/202102131”

“Монгол шуудан” ХК эрх бүхий тендерт оролцогчдоос“Хүргэлтийн автомашин, МШ/202102131” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хялбаршуулсан цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Нийт төсөвт өртөг: 360,000,000 /гурван зуун жаран сая/ төгрөг

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 1 жилийн борлуулалтын орлогын дүн нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй байх (2020 он)
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн үнийн дүнгийн 100 хувиас багагүй. /Банкны судлагдсан зээлийг зөвшөөрнө/
  • Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 1 жил (2020 оны аудитаар баталгаажсан санхүүгийн тайлангийн эх хувь ирүүлнэ, хуулбар хувь бол нотариатаар батлуулан ирүүлнэ).
  • Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 1 жил (2020 он). Хийгдсэн ажлын жагсаалтыг хавсаргана.
  • Сүүлийн нэг жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 1 жилийн гэрээний үнийн дүн нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй хэмжээний ажлыг хэрэгжүүлсэн байх. Ижил төстэй ажилд зөвхөн автомашин нийлүүлсэн гэрээг ойлгоно. Гэрээ, актыг нотариатаар батлуулан ирүүлнэ.
  • Ашигтай ажилласан байх жилийн тоо: 1 жил (2020 он)
  • Гүйцэтгэгчээр ажилласан байх жилийн тоо:  1 жил (2020 он)
  • Үнийн саналд НӨАТ багтсан байх,
  • Тендерийн төрөл: Хялбаршуулсан цахим

 

  • Тендерийн хамт 3,600,000 /гурван сая зургаан зуун мянган/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
  • Тендерийн баталгааны хүчинтэй хугацаа нь 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг дуустал.

Тендерийг 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn /хялбаршуулсан цахим/ хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 03  дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 15 минутад нээнэ.

Тендерийг цахим хялбаршуулсан байдлаар ирүүлнэ: Төрийн Худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn / https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1613989872882/ хаягаар өөрийн ААН-ийн хувийн тоон гарын үсгийг  ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ. Цахим систем ашиглан илгээх нийт файлын хэмжээ 100 Mb, нэг файлын хэмжээ 15 Mb байна. Хуудас бүрийг нэг файл болгохгүй агуулга тус бүрээр нь (pdf)-файл үүсгэн цахим системд илгээх шаардлагатай.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn сайтаас авч болно.

Худалдан авах ажиллагааны хэлтэс, харилцах утас: 70078971