2021-06-08 

Тендер шалгаруулалтын нэр, дугаар: “Ялган боловсруулах төвийн байрыг түрээслүүлэх, МШ/202101096”

“Монгол шуудан” ХК эрх бүхий тендерт оролцогчдоос“Ялган боловсруулах төвийн байрыг түрээслүүлэх, МШ/202101096” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хялбаршуулсан цахим тендер ирүүлэхийг урьж байна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын дүн нь жил тус бүрдээ төсөвт өртгийн 100 хувиас багагүй байх (2018, 2019 он, 2020 он),
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн үнийн дүнгийн 100 хувиас багагүй,
  • Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 3 жил (2018 он, 2019 он, 2020 оны аудитаар баталгаажсан санхүүгийн тайлангийн эх хувь ирүүлнэ, хуулбар хувь бол нотариатаар батлуулан ирүүлнэ).  
  • Ашигтай ажилласан байх жилийн тоо сүүлийн 3 жил / 2018 он, 2019 он, 2020 он/ шаардлагатай
  • Үнийн саналд 12 сарын төлбөрийн түрээслүүлэх үнэ болон НӨАТ багтсан байх,
  • Тендерийн төрөл: Хялбаршуулсан цахим
  • Тендерийн хамт 5,000,000  /таван сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
  • Тендерийн баталгааны хүчинтэй хугацаа нь 2021 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийг дуустал.

Тендерийг 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn /хялбаршуулсан цахим/ хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Тендерийг цахим хялбаршуулсан байдлаар ирүүлнэ: Төрийн Худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар өөрийн ААН-ийн хувийн тоон гарын үсгийг  ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ. Цахим систем ашиглан илгээх нийт файлын хэмжээ 100 Mb, нэг файлын хэмжээ 15 Mb байна. Хуудас бүрийг нэг файл болгохгүй агуулга тус бүрээр нь (pdf)-файл үүсгэн цахим системд илгээх шаардлагатай.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын  давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn сайтаас авч болно.  

Монгол Улс, Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо

Төв шуудан өөрийн байр, 208 тоот, утас:70078971