2021.09.02

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

                                                                               

         Монгол шуудан ХК нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Ховд аймгийн ШҮГ-ын засварын ажил МШ/202106143”-ыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

1. Төсөвт өртөг: 40,000,000 /дөчин сая/ төгрөг
2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар,  шүүхийн тодорхойлолтууд, тендерт оролцогчийн харъяа дүүргийн нийгмийн даатгал, татварын алба болон  харилцагч банкны байгууллагын тодорхойлолт
3. Татварын өргүй байх бөгөөд татвар, нийгмийн даатгалын байгууллагаас захиалагч тодорхойлолт, лавлагаа авахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг хавсарган ирүүлэх
4. Байгууллагын гэрчилгээний хуулбарыг нотариатаар батлуулан хавсаргах шаардлагатай.
5. Ажил гүйцэтгэлийн хуваарийг ирүүлэх.
6. Сүүлийн 1 жилийн /2020 он/ санхүүгийн тайлан /аудитын дүгнэлтийн эх хувийн хамт ирүүлэх, хуулбар хувь бол нотариатаар баталгаажуулан ирүүлнэ/; Шаардлагатай
7. Сүүлийн 1 жилийн /2020 он/ туршлагын мэдээлэл /ижил төстэй ажлын гэрээгээр гүйцэтгэсэн ажлын гэрээний эх хувийг ирүүлэх, хуулбар хувь бол нотариатаар баталгаажуулан ирүүлнэ/; Шаардлагатай
8. Сүүлийн 1 жил /2020 он/ ашигтай ажилласан байх: Шаардлагатай
9. Тендерт оролцогч тухайн ажилд шаардлагатай дараах тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай. Үүнд:

  •  1) Тендерт оролцогч тухайн ажилд Барилга хот байгуулалтын яамнаас олгосон Тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, суурь нөхцлийн 2.1.1-д заасан шаардлагуудыг хангасан байх.
  • 2) Тендерт оролцогч тухайн ажилд Барилга хот байгуулалтын яамнаас олгосон Тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, суурь нөхцлийн 2.2.2-д заасан шаардлагуудыг хангасан байх.

10. Гадаад хэл дээрхи бичиг баримтыг албан ёсны орчуулгын төвөөр Монгол хэл рүү орчуулсан байх,
11. Тендерт оролцогчийн санал болгосон үнийг гэрээний хэрэгжилтийн явцад “тохируулахгүй тогтмол байна.”
12. Үнийн саналд НӨАТ, холбогдох бүх татвар, хураамж, тээврийн зардал, нэмэлт бүх зардлуудыг тооцож ирүүлнэ
13. Гэрээ байгуулсан өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд засварын ажлыг гүйцэтгэнэ.

 

          Үнийн саналыг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минутаас  өмнө www.tender.gov.mn сайтаар хялбаршуулсан цахим хэлбэрээр ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтийг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цаг 10 минутад нээнэ.

Дотоодны давуу эрх тооцох эсэх. Үгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг www.tender.gov.mn Сайтнаас авч болно.

 

 

Монгол шуудан ХК, Чингэлтэй, 1-р хороо,
Төв шуудан , Баруун хаалга, 2 давхар, 209 тоот
Утас: 70078971