ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                           

2021-10-13 

Тендер шалгаруулалтын нэр, дугаар: Cервер компьютер, МШ/202101010 Монгол шуудан” ХК эрх бүхий тендерт оролцогчдоос Cервер компьютер МШ/202101010” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хялбаршуулсан цахим тендер ирүүлэхийг урьж байна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дүн нь жил тус бүрдээ төсөвт өртгийн 100 хувиас багагүй байх (2019, 2020 он),
  2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн үнийн дүнгийн 100 хувиас багагүй,  /Санхүүгийн тайлан дээрхи дүн эсвэл зөвхөн судлагдсан зээл/
  3. Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил (2019, 2020 оны аудитаар баталгаажсан санхүүгийн тайлангийн эх хувь ирүүлнэ, хуулбар хувь бол нотариатаар батлуулан ирүүлнэ)
  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар,  шүүхийн тодорхойлолтууд, тендерт оролцогчийн харъяа дүүргийн нийгмийн даатгал, татварын алба болон  харилцагч банкны байгууллагын тодорхойлолт
  5. Татварын өргүй байх бөгөөд татвар, нийгмийн даатгалын байгууллагаас захиалагч тодорхойлолт, лавлагаа авахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг хавсарган ирүүлэх
  6. Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил (2019, 2020 он). Жил тус бүрийн гэрээний үнийн дүн нь төсөвт өртгөөс багагүй хэмжээний ажлыг хэрэгжүүлсэн байх. Ижил төстэй ажилд зөвхөн компьютер түүний дагалдах хэрэгсэл нийлүүлсэн гэрээг ойлгоно. Гэрээ, актыг нотариатаар батлуулан ирүүлнэ. /Жил тус бүрийн гэрээг хавсаргаж ирүүлнэ/.
  7. Ашигтай ажилласан байх жилийн тоо: 2 жил (2019 он, 2020 он)
  8. Гүйцэтгэгчээр ажилласан байх жилийн тоо:  2  жил (2019 он, 2020 он)
  9. Нийлүүлэх сервес компьютерийн зураг, танилцуулгыг хавсаргаж ирүүлэх
  10. Барааг нийлүүлсний дараах засвар, үйлчилгээ болон баталгаат засварын хугацаа: 1 жил
  11. Үнийн саналд НӨАТ, холбогдох бүх татвар хураамж, тээврийн зардал, нэмэлт бүх зардлуудыг тооцож ирүүлэх.
  12. Тендерийн төрөл: Хялбаршуулсан цахим
  13. Тендерийн хамт 1,800,000 /нэг сая найман зуу/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
  14. Тендерийн баталгааны хүчинтэй хугацаа нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал.

Тендерийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn /хялбаршуулсан цахим/ хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цаг 10 минутад нээнэ.

Тендерийг цахим хялбаршуулсан байдлаар ирүүлнэ: Төрийн Худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар өөрийн ААН-ийн хувийн тоон гарын үсгийг  ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ. Цахим систем ашиглан илгээх нийт файлын хэмжээ 100 Mb, нэг файлын хэмжээ 15 Mb байна. Хуудас бүрийг нэг файл болгохгүй агуулга тус бүрээр нь (pdf)-файл үүсгэн цахим системд илгээх шаардлагатай.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын  давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn сайтаас авч болно.

Монгол Улс, Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо

Төв шуудан өөрийн байр, 208 тоот, утас:7007897