Монгол Шуудан ХХК нь Монгол улсын 21 аймаг, 350 гаруй сумдын салбар болон Улаанбаатар хотын шуудангийн 30-аад салбарт нийт 900-гаад ажиллагсадтайгаар шуудангийн 20 гаруй нэр төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг 100 хувийн төрийн өмчит байгууллага юм. Өнөөдрийн байдлаар улс хот хоорондын шууданг 7 хоногт 2-5 удаа, аймгийн төв сум хооронд 7 хоногт 1-3 удаа хүргэхээс гадна дэлхийн 190 шахам улс оронтой, түүний дотор шуудангийн хамгийн шуурхай хэлбэр буюу Буухиа шууданг 19 оронтой солилцож байна. Түүнчлэн Монгол Шуудан ХХК нь Монгол улсын нийт 1542 багийн 1123-д нь буюу 72,8 %-д шуудан хүргэж байгаа нь Монгол улсын өнцөг булан бүрийг хамарсан өргөн сүлжээтэй Шуудангийн А зэрэглэлийн лиценз бүхий цорын ганц байгууллага болохыг баталж байгаа юм.
Компанийн боловсон хүчин
“Монгол шуудан” ХХК-ийн төв удирдлагын аппарат нь Захирлын зөвлөл, 5 үндсэн алба, Захирлын зөвлөлийн дэргэдэх хяналтын хэсгээс бүрдэх бөгөөд Улаанбаатар хотын 30-аад салбар, 21 аймгийн төвийн ШҮГ, 350 гаруй сумдын ШҮС-т нийтдээ 899 ажилтан албан хаагчидтай. Нийт шууданчдын 66% нь хөдөө орон нутагт, 29% нь УБ хотын ШҮС-т, 5% нь захиргаа удирдлагын аппаратад ажилладаг. Шууданчдын 55% нь дээд болон тусгай дунд боловсролтой байна. Компаниас ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс өрхийн орлого багатай, өрх толгойлсон ажилчиддаа буцалтгүй тусламжаар гэр олгосноос гадна хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцны зээлд хамруулах хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Техник, технологийн өнөөгийн байдал, дэвшил
Манай компани нь шуудангийн үйлчилгээний технологийн чанартай, найдвартай, шуурхай байдлыг хангах, дэлхийн шуудангийн үйлчилгээний технологийн хөгжилд хөл нийлүүлэх үүднээс өөрийн компанийн хүчин чадал болон хамтын ажиллагаатай гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудын шуудангийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр орчин үеийн технологийн дэвшлийг ашиглан гадаад болон дотоод шууданг интернэтийн сүлжээнд суурилсан олон улсын IPS Light, дотоод шуудангийн Postnet зэрэг програмуудаар дамжуулан бүртгэж, хянадаг болсон. Энэ нь Монголын шуудангийн үйлчилгээний хөгжил, шинэчлэлтийн нэг гол үзүүлэлт юм. Одоогийн байдлаар 21 аймгийн төвийн ШҮГ, Улаанбаатар хот дахь 30-аад шуудангийн үйлчилгээний салбаруудыг компьютер, интернэтийн сүлжээнд хамруулаад байна.
Манай компанийн давуу талууд
Шуудангийн үйлчилгээний өргөн сүлжээтэй, /Монгол улсын бүх аймаг, сумдад шуудангийн салбартайгаас гадна, ихэнх баг, суурин газарт шууданг хүргэдэг, Дэлхийн 200 шахам оронтой шуудан солилцдог/ - Олон жилийн дадлага туршлагатай /Монголд шуудан харилцаа үүсэж хөгжсөний 800 жил, Орчин цагийн шуудангийн байгууллага байгууллага байгуулагдсаны 85 жилийн түүхэн замналтай/ - Хамгийн найдвартай, баталгаатай /Олон жил ажилласан дадлага туршлагатай, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсанаас гадна 100%-ийн төрийн өмчтэй байгууллага юм/ - Хамгийн шуурхай, түргэн, хямдхан /Улс, хот хооронд 7 хоногт 2-5 удаа, аймгийн төв сум хооронд 7 хоногт 1-3 удаа шууданг хүргэхээс гадна буухиа шууданг /EMS/ харьцангуй хямд тарифаар дэлхийн 20 шахам улс оронд ажлын 3-5 хоногт хүргэдэг/
Компанийн удирдлагын бүтэц зохион байгуулалт