"Хэрэглэгчдийнхээ эрх ашгийг дээдлэн, боловсон хүчнийг хөгжүүлэх замаар өрсөлдөх чадвараа дээшлүүлж,
шуудангийн үйлчилгээг дэлхийн жишигт хүргэн хөгжүүлэх" нь манай компанийн эрхэм зорилго мөн.

Марк гэж юу вэ?

 

Шуудангийн марк гэж юу вэ ?

 

            Шуудангийн илгээмжийн үнэ төлөгдсөнийг нотлон мэдээлэх зориулалттай нүүрний үнэ бүхий, илгээмжид наахад зориулагдсан цавуутай, түүнийг урахад зориулагдсан  шивээстэй  зураг бүхий  цаасыг  шуудангийн марк гэнэ.

            Марканд тухайн улс орны, шуудангийн байгууллагын  онцлог тэмдэг, нүүрний үнэ нь үндэсний валютаар тавигдсан  байдаг байна.

            Хүн төрөлхтөн шуудангийн илгээмжийг хаягт эзэнд нь тээврийн хэрэгслээр дамжуулан төлбөртэй  хүргэдэг болсон цагаас эхлэн, шуудангийн байгууллага  илгээмжийн үнэ төлөгдснийг нотлох  тусгай тэмдэглэлийг илгээмж дээр тавих шаардлагатай болсон байна. Энэ шаардлагын үүднээс  шуудангийн анхны маркийг 1840 онд  Их британи улс гаргаж  шуудангийн төлбөр хийгдсэнийг нотлох хэрэгсэл болгож ашиглаж ирсэн бөгөөд  хөгжлийнхөө  явцад түүний гүйцэтгэх үүрэг улам өргөжин баяжиж ирсэн байна.

Эдүүгээ шуудангийн марк нь шуудангийн төлбөрийн хэрэгсэл болох - үнэт цаасны үндсэн үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ, тухайн улс орны тусгаар тогтнолын билэг тэмдэг, урлагийн бүтээл, соёлын үнэт зүйл, түүхийн хөгжлийн баримт, улс эх орныхоо  урлаг соёл,  шашин, угсаатны зүй, билэгдэл, ёс заншил, түүхэн үйл явдал, байгаль, ан амьтан зэргийг сурталчлах сурталчилгааны хүчтэй хэрэгсэл, марк сонирхогчдын цуглуулгын үнэт  зүйл, үйлдвэрлэл үйлчилгээ,  бизнесийн нэгэн төрөл зэрэг  олон үүргийг давхар гүйцэтгэдэг болсон байна.  Түүнчлэн маркийг судалгаа, сургалт, танин мэдэхүйн чиглэлээр өргөнөөр ашигладаг.

          Дэлхийн шуудан холбооны байгууллагын конвенцийн 6-р зүйл,  Гүйцэтгэх  дүрмийн  105, 306-309 –р зүйлүүдэд Шуудангийн маркийг  зөвхөн шуудангийн байгууллага эрхлэн гаргах,  шуудангийн марканд тавигдах шаардлага, хуурамчаар үйлдвэрлэсэн тохиолдолд  хариуцлага хүлээлгэх тухай болон гишүүн орнуудад шинээр гарсан маркийг солилцож  байх тухай  эрх зүйн асуудлыг тусгаж журамласан болно.

 

 

 

Шуудангийн маркийг үйлдвэрлэхдээ

Сэдвийн хувьд:
               Шуудангийн тарифын марк,
               Уран сайхны

 

Төрөл хэлбэрийн хувьд:

               Ганцаарчилсан марк / ихэвчлэн тарифын буюу улс төр цаг үеийн сэдвээр гардаг/
               Сери /багц/ марк уран сайхны болон чөлөөт сэдвээр
               Блок марк  уран сайхны болон чөлөөт сэдвээр
               Хэлхээ марк  уран сайхны болон чөлөөт сэдвээр

 

Хэвлэх материалын хувьд:


 

Дугтуй ба ил захидал дээр нь шууд хэвлэх
Цаасан дээр, ардаа цавуутай шивээстэй шивээсгүй
Торгон давуун дээр
Алт, мөнгөн  фольгон/ дээр
Алтан хуудас дээр
Өөрөө наалддаг цаасан дээр

 

Шуудангийн маркийн талаархи  сурталчилгаа мэдээлэл

 

Шинэ марк гүйлгээнд гаргах бүрд хэвлэл мэдээллийн хэрэгслээр  мэдээлнэ.
Маркийн талаар тусгай хуудас гаргаж, маркийн талаархи мэдээллийг  нийтлэнэ.
Монгол маркийн каталогийг хэвлэн гаргадаг,
Олон улсын каталогт нийтлүүлнэ

Шуудангийн марктай харьцаж ажиллахад  тавигдах шаардлага.

 

1. Шуудангийн маркийг ус чийг, шороо тоосноос  хамгаалагдсан битүү саванд  хадгалагдана.
2. Гар хуурай цэвэр байх
3. Ялангуяа сери маркийг борлуулахад онцтой анхааралтай хандах нь чухал байдаг.  Маркийг ар талын цавуутай хэсгийг  гараар барьж болохгүй,  зориулалтын пинцетээр барьдаг.
4. Нэг сэдвийн маркийн иж бүрдлийг алдагдуулахгүй байхад онцгой  анхаарах.
5. Маркийн шивээсийг сэтлэхгүйгээр  цэвэр үзэмжтэй урах шаардлагатай. Ялангуяа  булангийн шивээсийг гэмтээж болохгүй.
6.  Марк наасан илгээмж дээр шуудангийн тэмдгийг зөв , тод дарах ,
7. Маркийг борлуулахад сонголт сайнтай байх хэрэгтэй  

Маркийг хэвлүүлж ирээд анхны өдрийг нийтэд зарлаж гүйлгээнд гаргадаг,
Маркийг гүйлгээнд гаргахдаа анхны өдрийн дугтуй, карт макимум зэргийг хамт гаргаж болно.

 

Шуудангийн маркийг борлуулах хэлбэр

 

Илгээмжид наах зориулалтаар буюу  тарифын марк
Бэлэг дурсгалд зориулан сэдвээр нь  альбом цэнэглэх, эсвэл савлаж өгөх
Сэдвийн цуглуулга хийж борлуулах,
Марк сонирхон цуглуулагчдад борлуулах
Анхны өдрийн дугтуй, карт максимум хийж борлуулах

 

 

 

 


Энэ төрөл одоогоор хоосон байна