"Хэрэглэгчдийнхээ эрх ашгийг дээдлэн, боловсон хүчнийг хөгжүүлэх замаар өрсөлдөх чадвараа дээшлүүлж,
шуудангийн үйлчилгээг дэлхийн жишигт хүргэн хөгжүүлэх" нь манай компанийн эрхэм зорилго мөн.

э-Шуудан

     

 

 

         Дэд Бүтцийн Сайдын Зөвлөлийн 2001 оны 11-р сарын 20-ны өдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Монгол улсын шуудангийн үйлчилгээг 2010 он хүртэл Хөгжүүлэх мастер төлөвлөгөөг 2003 онд Дэд Бүтцийн Яам, Монгол шуудан ХХК-тай хамтран боловсруулсан юм.
Мастер төлөвлөгөө нь Монгол улсын шуудангийн салбарыг цаашид хөгжүүлэхдээ шинжлэх ухааны үндэстэй хандаж төлөвлөх, шуудан орчин үеийн шинэ техник, технологи нэвтрүүлж, шуудангийн уламжлалт үйлчилгээг сайжруулах, ялангуяа Мэдээллийн технологи суурьтай үйлчилгэнүүдийг нэвтрүүлэх  замаар Монгол улсын шуудангийн салбарын хөгжлийг олон улсын дундаж төвшинд дөхүүлэхэд чиглэгдсэн юм. Уг төлөвлөгөөнд нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай дараах төслүүдийг тусгасан болно.

 

 

Үүнд:

  1. Гараас гарт шуудан /Hand to hand post/
  2. Ложистик үйлчилгээ  /Logistic service/
  3. Багийн шуудан хүргэлт /Posts delivery to Bags/
  4. Банк, санхүүгийн үйлчилгээ /Bank and financial service/
  5. Электрон хэвлэлийн хүргэлт /Media delivery press/
  6. Шуудан худалдаа  /Post shop/
  7. Нийтийн мэссэж үйлчилгээ /Public messaging service/
  8. Шуудангийн электрон худалдаа /Electronic postal commerce/
  9. Э-Пост / E-Post/
  10. Гибрид шуудан /Hybrid mail/
  11. Хаягжуулалт /Addressing/

 

 

 

         Монголын Шуудангийн үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлэх дээрх тэргүүлэх чиглэлийн төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд бодлогын бичиг баримтыг боловсруулж, УИХ, ЗГ-аар батлуулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх “ INTEGRATED POSTAL REFORM AND DEVELOPMENT PLAN” /IPDP/ хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн Шуудан Холбооноос экспертүүд ирж, анх удаагаа шуудангийн үйлчилгээг шинэ шатанд гаргаж хөгжүүлэх талаар өндөр хэмжээний уулзалт, семинарыг 2006 оны 09 сарын 26-нд зохион байгууллаа.

 

 

 

 


Энэ төрөл одоогоор хоосон байна