"Хэрэглэгчдийнхээ эрх ашгийг дээдлэн, боловсон хүчнийг хөгжүүлэх замаар өрсөлдөх чадвараа дээшлүүлж,
шуудангийн үйлчилгээг дэлхийн жишигт хүргэн хөгжүүлэх" нь манай компанийн эрхэм зорилго мөн.

Картнаас бэлэн мөнгө авах уу Хэвлэх Имэйл илгээх
Tuesday, 22 July 2008
Cashback 
“Монгол шуудан” ХХК-ийн шуудангийн салбаруудаас картнаасаа бэлэн мөнгө авах боломжтой боллоо “Монгол шуудан” ХХК, ХасБанктай хамтран шинэ үйлчилгээг зах зээлд нэвтрүүллээ. Энэхүү үйлчилгээний зорилго нь төлбөрийн карт эзэмшигчдэд үйлчилгээний байгууллагаас картнаасаа бэлэн мөнгө авах боломжийг олгож байгаа юм.

<!--[if !vml]-->10 jil logo.jpg<!--[endif]--> <!--[if !vml]--> <!--[if !vml]-->10 jil logo.jpg<!--[endif]--> <!--[if !vml]-->10 jil logo.jpg<!--[endif]-->

 

    Cash Back гэх энэ үйлчилгээ нь төлбөрийн карт эзэмшигч өөрт хэрэгцээтэй бэлэн мөнгийг ямар нэгэн Банкны салбар, нэгж, бэлэн мөнгөний машин дээр очилгүй, үйлчилгээний байгууллага / Картаар үйлчлэгч байгууллага/-аас картнаасаа бэлэн мөнгө авах үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээг Монгол Шуудан ХХК-ийн шуудангийн салбарууд үзүүлж эхэлсэнээр өдөр бүр 9-21 цагийн хооронд хамгийн ойр шуудангийн салбартаа очиж, картаа уншуулж, бэлэн мөнгө авах боломжтой боллоо. Cash Back үйлчилгээ нь Европын орнууд болон АНУ-д түгээмэл дэлгэрсэн үйлчилгээ бөгөөд энэхүү үйлчилгээг Монголд анх удаагаа ХАСБАНК үйлчилгээний байгууллагууд дээр нэвтрүүлээд байна. Карт эзэмшигч нь биеийн байцаалтын хамт очиж бага хэмжээний шимтгэл төлж энэ үйлчилгээг авах боломжтой.
Cashback 
    Мөн энэ үйлчилгээг ХасБанкны карт эзэмшигчээс гадна бусад бүх банкны карт эзэмшигчид үйлчлүүлэх боломжтой боллоо. Гадаадын банкны бүх төрлийн Master, VISA карт эзэмшигчид мөн энэ үйлчилгээг авах боломжтой юм байна.
Дээрхи таних тэмдэг /sign/ бүхий Картаар Үйлчлэгч Байгууллагуудаас картнаасаа бэлэн мөнгө авах боломжтой.
Монголшуудан ХХК-ийн Маркетинг, Төлөвлөлтийн алба