"Хэрэглэгчдийнхээ эрх ашгийг дээдлэн, боловсон хүчнийг хөгжүүлэх замаар өрсөлдөх чадвараа дээшлүүлж,
шуудангийн үйлчилгээг дэлхийн жишигт хүргэн хөгжүүлэх" нь манай компанийн эрхэм зорилго мөн.

Хэрэглэгчид 3 шинэ үйлчилгээг хүртэх боллоо Хэвлэх Имэйл илгээх
Wednesday, 07 October 2009

    Дэлхийн шуудангийн өдөр, манай улсад орчин цагийн шуудан үүсэж хөгжсөний 88 жилийн ойн баярт зориулж  хэрэглэгчиддээ гурван шинэ үйлчилгээг хүргэж байна

Ezpost-Гараас гарт 
    Ezpost нь шуудангийн уламжлалт үйлчилгээний чанарыг сайжруулж, олон улсын буухиа шууданг гэр албан байгууллагын хаягаар дуудлагаар очиж хүлээн авч, эрхэм хэрэглэгч таны цаг хугацааг, хэмнэх зорилготой шинэ үйлчилгээ юм.
Давуу тал:
  • Таны бизнесийн цаг хугацаа болон зардлыг хэмнэнэ
  • Таны хүссэн газарт очиж үйлчилгээ үзүүлнэ
  • Сэтгэл ханамжийн баталгаа
Дуудлагын үйлчилгээний үнэ:
  • 0 төгрөг
Postnews.mn

    Тус компани нь хэвлэл мэдээллийг түгээж байсан ажлын туршлага дээрээ тулгуурлан 2009 оноос эхлэн дэлхийд хамгийн эрчимтэй тархаж буй интернэтийн хэрэглээний нэг болох, шинэлэг дүр төрх бүхий интернэт мэдээллийн болон цахим захиалгын www.postnews.mn вэб сайтаа Та бүхэнд толилуулж буйдаа баяртай байна
Энэхүү вэб сайтыг Таны цахим ертөнцийн өдөр тутмын хэрэгцээнд бүрнээ нийцүүлэхийг зорин хичээн ажиллах бөгөөд бусад албан байгууллага, хувь хүмүүстэй бизнесийн зарчимд тулгуурлан хамтран ажиллах бүхий л боломжийг нээж байна.
Хэрэглэгч та бүхнийг оюуны хэрэгцээг хангах зорилгоор хэвлэл, сонин, сэтгүүлийн өдөр тутмын болон бусад мэдээ мэдээллийг богино хугацаанд толилуулахын ялдамд олон төрлийн сонин хэвлэлийг нэг дороос бүрэн эхээр нь унших боломжийг бүрдүүлж байгаадаа баяртай байна.

Постмаркетинг  

    Орчин үеийн шуудангийн үйлчилгээ нь бүх нийтийн үйл хэргийн гэхээсээ илүүтэй шуудангийн бизнес чиглэлрүү хөгжин тэлж байна. Шуудангийн үйлчилгээг бизнес чиглэлтэйгээр хөгжүүлэх үйл явцад, шуудангийн үндсэн үйлчилгээг орчин үеийн техник технологийн дэвшилтэй уялдуулан хэрэглэгчидэд илүү хурдан шуурхай, үр ашигтай хэлбэрээр зохион байгуулж, хэрэглэгчидийн эрх ашигт нийцүүлэн хөгжүүлэх үйл явц түгээмэл бөгөөд илүү амжилтанд хүрч байгаа нь харагдаж байна.
Бид Монгол улсынхаа шуудангийн бизнест тэргүүлэгч компанийн хувьд орчин үеийн шуудангийн дэвшилтэт техник технологи, шуудангийн шинэ шинэ бизнесүүдийг нэвтрүүлэн тодорхой хэмжээний амжилтанд хүрч байгаа бөгөөд цаашид ч улам нарийвчилан системтэйгээр хөгжүүлэх шаардлагууд зүй ёсоор тавигдаж байна.
Өнөөдөр бид шуудангийн бизнест Постмаркетинг хэмээн нэрийдэх нэгэн шинэ үйлчилгээг нэвтрүүлэхээр танилцуулж байна. Постмаркетинг үйлчилгээ нь шуудангийн үйл ажиллагаанд нэвтрэн, шуудангийн бизнесийн нэгэн төрөл болон нийтэд танигдсан директмэйл үйлчилгээг улам хөгжүүлэн шуудангийн уламжлалт болон орчин үеийн дэвшилтэт шуудангийн бизнесийг хослуулан гаргаж ирж байгаагаараа онцлогтой.
Постмаркетинг үйлчилгээ нь Директмэйл, Постмэйл, Бизнесмэйл гэсэн 3 төрөл болон задрах бөгөөд үйлчилгээний эцсийн зорилго нь шуудангийн сүлжээг ашиглан бизнесийн сурталчилгааг түгээх үндсэн хэлбэрээрээ ижил юм.

  1. Директмэйл- Шуудангийн хайрцаг эзэмшигч болон хэвлэл захиалагч нараар дамжуулан бизнесийн сурталчилгааг түгээх
  2. Постмэйл- Төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн байгууллага болон энгийн хэрэглэгч нараар бүлэглэсэн цахим хаягын санг бүрдүүлэн бизнесийн сурталчилгааг түгээх
Бизнесмэйл- Төрийн өмчит болон төрийн бус байгууллага, бизнес эрхлэгч компаниудын удирдлагуудын шуудангийн хаягын санг бүрдүүлэн бизнесийн сурталчигааг түгээх.