|
Ил захидал нь нэг ба хоёр хуудастай байж болно. Хоёр хэсгээс бүрдсэн ил захидлын хуудсыг дугтуйнд хийж явуулна. Шуудангийн ил захидлын хуудсанд түүний зай талбайнаас хэтрэхгүй хэмжээний мэдээлэл, бичиг, ном хэвлэлээс хэсэглэн авсан зүйл, гар ба фото зураг наахыг зөвшөөрнө. Ил захидлын хуудасны хэмжээ нь захидлын дугтуйны стандартын хэмжээнд тохирсон байх бөгөөд дээд хязгаар нь 162х229мм байна. Үндэсний түүх соёл, зан заншил, байгаль, ан амьтан зэрэг төрөл бүрийн сэдвээр олон нэр төрлийн, өнгө дизайнтай, чанартай ил захидал, мэндчилгээг захиалгаар хэвлүүлэн борлуулдаг. Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 1613 дугаарт хандана уу!
|