|
ИЛГЭЭМЖИЙН ХАЙ ЦАГ Монгол шуудан ТӨХК нь эрхэм хэрэглэгч та бүхэндээ 5 төрлийн шуудангийн илгээмжийн зориулалтын хайрцгийг худалдаалж байна.
№ | Хэмжээ | Зузаан | Худалдах үнэ | 1 | 23*17*13 | B | 1200 | 2 | 32*26*17 | B | 1700 | 3 | 40*32*22 | BE | 2000 | 4 | 45*35*35 | BE | 2500 | 5 | 60*45*40 | BE | 3200 |
АЭ ОГ АММЫН ҮЙЛЧИЛГЭЭ Аэрограмм гэдэг нь энгийн бичиг захидлын нэгэн төрөл бөгөөд дугтуй хэрэглэхгүйгээр тусгай зориулалтын заавар бүхий захидлыг цаасыг ашиглан захидлаа бичиж, цавуутай хэсгээр нь эвхэж наан, хаягаа бичиж, марк наан илгээдэг. Өөрөөр хэлбэл тусгай захидлын цаас шаардахгүй, дотор тал нь захиа бичих хэсэг болж, харин гадна тал нь хаяг бичих хэсэг буюу дугтуй болдог онцлогтой. Мөн аэрограммыг баталгаатай, үнэ зарласан, гардуулалтын карттай, экспресс зэрэг тусгай нэмэлт төрлүүдээр илгээж болно.
ГА ДУУЛАЛТЫН КА ТЫН ҮЙЛЧИЛГЭЭ Шуудангийн илгээмжүүдийг хаягт эзэнд нь гардуулсан тухай түүний гарын үсгээр баталгаажсан мэдэгдлийг шуудангаар дамжуулан явуулагч эзэнд нь эргэж мэдэгдэх шуудангийн нэмэлт үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл энэ нь хүлээн авагч илгээсэн зүйлсийг хэзээ, хаана хүлээж авсаныг баталгаажуулсан мэдээллийг илгээгчид өгч байдаг. Энэ нь уг илгээмжийн ангилал, төрөл, үйлчилгээний хэлбэр зэргийг багтаасан захидлын дугтуйны хэмжээнээс томгүй карт байна.
ЛЕТАКСЫН ҮЙЛЧИЛГЭЭ Хэрэглэгчийн явуулж байгаа бичиг, захидал, мэндчилгээг факсаар дамжуулан сонгосон дугтуйнд нь хийх буюу ил захидлын хуудсанд хэвлэж (нааж) хаягт эзэнд нь гардуулдаг.
ДАТАФАКСЫН ҮЙЛЧИЛГЭЭ Захидал мэдээллийг электрон шуудангийн сүлжээгээр дамжуулан нийтийн үйлчилгээний факсаар хямд тарифаар зөвхөн улс хоорондод илгээдэг үйлчилгээ юм.
КУПОНЫ ҮЙЛЧИЛГЭЭ Тухайн улсын шуудангийн байгууллага нь Дэлхийн Шуудан Холбооны байгууллагаар хэвлүүлсэн бөгөөд марк сольж авах зориулалт бүхий үнэ нь тэмдэглэгдсэн талон (шуудангийн үнэт цаас) юм. Ихэнх улс 1 удаа захиа бичих үнэ бүхий маркаар сольдог. Уг купоныг дараа нь Дэлхийн Шуудан Холбооны байгууллагад явуулж төлбөрийг нөхөж авдаг.
ХҮ ГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ Шуудангийн үйлчилгээний салбараас өөрийн ажилладаг албан газар, гэрийнхээ хаягаар сонин хэвлэл болон бусад үйлчилгээг захиалан хүргүүлэх, хаягаар ирсэн бичиг захиаг хүргэж өгөх үйлчилгээ юм.
Хүргэлт хийхэд
| Албан байгууллага, аж ахиу нэгж /сард/ | 3000 ₮ | Хувь хүн /сард/ | 1500 ₮ | Хэрэглэгчийн хаягаар 1 удаагийн хүргэлт | 100 ₮ |
Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 1613 дугаарт хандана уу!
|