What Three Words

3 үгт хаягжилтын систем

     Монгол шуудан таны шуудан, илгээмжийг илүү түргэн, шуурхай хүргэх зорилгоор what3words- тэй хамтрах болсон.
What3words нь дэлхийн хаягжилтын шинэлэг систем юм. Энэ системээр дэлхийн гадаргыг 3м x 3м хэмжээтэй квадратуудаас бүрдэх торон сүлжээ болгон хуваасан. Квадрат бүрт дахин давтагдашгүй, тогтсон 3 үгтэй хаягийг хуваарилсан. Үгсийг санамсаргүй байдлаар оноосон тул тухайн байршилтай холбоотой ямар ч утга илэрхийлэхгүй. Энэ бол ердөө дэлхийн 3 метр хэмжээтэй квадрат тус бүрийг дахин давтагдашгүй нэрээр нэрлэх хамгийн үр ашигтай арга юм.
Энэ нь шуудангийн хаягаас маш илүү нарийвчлалтай, мөн солбицлыг бодвол санах, хэрэглэх, хуваалцахад тун хялбар систем юм. Өөрөөр хэлбэл хүн бүр одоо хаана ч байсан хаягтай байдаг болсон гэсэн үг.
     Уламжлалт гудамжны хаягийг зөвшөөрдөг шуудангийн салбар, банкнаас эхлээд илгээмжийн үйлчилгээ, такси компаниуд хүртэл бүх байгууллага таны 3 үгт хаягийг хэрэглэх боломжтой.

Газрын зураг дээр хаягаа харах

  • 1. Газрын зураг руу орох.
  • 2. Газрын зурган дээр гэрийхээ байршлыг олох. Хиймэл дагуулын зураглал руу шилжиж илүү тодоор харах боломжтой.
  • 3. Гэрийхээ үүд/орцон дээр зүүг байршуулна.
  • 4. Танай гэрийн 3 үгт хаяг дэлгэцэн дээр гарч ирнэ
     Монгол шуудан таны шуудан, илгээмжийг илүү түргэн, шуурхай хүргэх зорилгоор what3words- тэй хамтрах болсон.
What3words нь дэлхийн хаягжилтын шинэлэг систем юм. Энэ системээр дэлхийн гадаргыг 3м x 3м хэмжээтэй квадратуудаас бүрдэх торон сүлжээ болгон хуваасан. Квадрат бүрт дахин давтагдашгүй, тогтсон 3 үгтэй хаягийг хуваарилсан. Үгсийг санамсаргүй байдлаар оноосон тул тухайн байршилтай холбоотой ямар ч утга илэрхийлэхгүй. Энэ бол ердөө дэлхийн 3 метр хэмжээтэй квадрат тус бүрийг дахин давтагдашгүй нэрээр нэрлэх хамгийн үр ашигтай арга юм.
Энэ нь шуудангийн хаягаас маш илүү нарийвчлалтай, мөн солбицлыг бодвол санах, хэрэглэх, хуваалцахад тун хялбар систем юм. Өөрөөр хэлбэл хүн бүр одоо хаана ч байсан хаягтай байдаг болсон гэсэн үг.
     Уламжлалт гудамжны хаягийг зөвшөөрдөг шуудангийн салбар, банкнаас эхлээд илгээмжийн үйлчилгээ, такси компаниуд хүртэл бүх байгууллага таны 3 үгт хаягийг хэрэглэх боломжтой.

Тусламж

  • Бүсчлэлийн код гэж юу вэ? /Зип Код/

    Бүсчлэлийн код гэж тухайн хуулийн этгээд буюу объектын байршил, хаягийн мэдээллийг илэрхийлсэн 5 оронтой тоон дараалалыг хэлнэ.

    Зарим оронд 5 оронтой зипкод дээр нэмэлт 4 оронтой нарийвчилсан байршлын кодыг нэмж хэрэглэдэг. Шуудангийн нэгдсэн кодын талаар дэлгэрэнгvй мэдээллийг www.zipcode.mn гэсэн сайтаар зочилж vзнэ vv.

  • Хэрхэн шуудангийн хаягтай болох вэ?

    Та "Монгол шуудан" ХК-ийн төв салбар болон харъяа салбар дээр очиж шуудангийн хайрцаг нээлгэсэнээр Та шуудангийн хаягтай болно. Шуудангийн хайрцаг бол албан ёсны шуудангийн хаяг болж чаддаг бєгєєд энэ хаягаар дотоод, гадаадын тvншvvдтэйгээ албан захидал, илгээлт, буухиа шуудан явуулах, хvлээн авах боломж бvрддэг

    Зип код бол шуудангийн хаягийн заавал байх хамгийн чухал бvрдэл хэсэг бєгєєд vvнийг та хэрэглэж хэвших нь орчин цагийн хvн, орчин цагийн бизнесчийн зайлшгvй шаардлага билээ.

    • Шуудангийн хаягийг хэрхэн зөв бичих вэ?

    Шуудангийн хаяглалтын стандарт /MNS ISO 11180:2001/\

    • Шуудангийн хаягжилт нь дараах бүтэцтэй байна: 
      -Хүлээн авагч буюу явуулагчийн нэр 
      -Албан газар, албан тушаал (албан байгууллагын хаягаар явуулах бол) 
      -Хаягийн бүсийн нэр, гудамжны нэр, хорооны болон барилга байшингийн   дугаар 
      -Хотын нэр бүсчлэлийн код (www.zipcode.mn) 
      -Улсын нэр

      Мөн эдгээр мэдээллүүдээс гадна: 


    - Хүлээн авагчийн холбоо барих утас
    - Эзэмшдэг шуудангийн хайрцагны дугаар, шуудангийн салбарын нэр, дугаар
    - Байрлалыг тодорхойлох ойролцоох байрлал заасан мэдээлэл /Бөхийн өргөөний  баруун талд г.м/ зэргийг нэмж бичнэ

    Илгээгчийн хаяг нь: Дугтуйны зүүн дээд өнцгөнд байрлана

    Хүлээн авагчийн хаяг нь : Дугтуйны баруун доод өнцгөнд байрлана

  • Дотоод буухиа шуудангийн хаяг бичих заавар
    • Дугтуйны зүүн дээд буланд Илгээгчийн хаягийг Овог нэр, Хаяг, Утасны дугаар, Аймаг, хотын нэр
    • Дугтуйны баруун доод буланд Хүлээн авагчийн хаягийг Овог нэр, Хаяг, Утасны дугаар, Аймаг, хотын нэр гэсэн дарааллаар бичнэ.

W3W

3 үгт хаягжилтын систем ашиглан илгээмж явуулах

  • 1. Нэр, Овог
  • 2. Хаалганы тоо, Байрны дугаар
  • 3. Хороо, Дүүрэг
  • 4. Хот, Бүсчлэлийн код
  • 5. Улс
  • 3 үгт хаягаа /// тэмдэг тавин араас нь бичнэ (үг хооронд цэгтэй)

Монгол Шуудан ХК © 2017. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Хайлтын үр дүн

Мэдээлэл олдсонгүй!

Илгээмжийн дугаараа шалгаад дахин оролдоно уу!

Илгээсэн огноо:
60%
  • Огноо Төлөв
Илгээмжийн мэдээлэл
  • Илгээмжийн төрөл
  • Гардуулсан салбар