Products services
EasyBox – Delivery Options
HelpCalculatorBranch locationsContact
main logo
Selected (0 products)
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
Compare
Compare - 0

ОХУ руу илгээмж хүргэлтийн үнэ буурлаа!

  • Home
  • News, Media
  • ОХУ руу илгээмж хүргэлтийн үнэ буурлаа!
ОХУ руу илгээмж хүргэлтийн үнэ буурлаа!

Published by: Өлзийбаяр Сарангэрэл

2026/03/03 03:30

ОХУ руу илгээмж хүргэлтийн үнэ буурлаа!

Монгол Шуудан ХК нь Оросын Холбооны Улс руу илгээх илгээмж, бараа бүтээгдэхүүний хүргэлтийн үнийг 45 хүртэл хувиар бууруулж, үндэсний үйлдвэрлэгч онлайн худалдаа эрхлэгчдэд экспортоо хямд өртгөөр, илүү үр ашигтай хүргэх боломж бүрдүүллээ.

Хөнгөлөлттэй тариф нь мөн ОХУ дахь гэр бүл, найз нөхөддөө илгээмж илгээдэг хувь хэрэглэгчдэд хамаарах бөгөөд илгээмжүүдийг Монгол Шуудан эх орондоо хүлээн авч, ОХУ-д Оросын Шуудангаар (Почта России) хүргэгдэх юм.

“Монголын үйлдвэрлэгч экспортлогчид гадаад зах зээлд гарах зардлын дарамттай тулгардаг. Тиймээс бид энэхүү үнийн бууралтаар дамжуулан тэдэнд бодит дэмжлэг үзүүлж, бизнес болон хувь хэрэглэгч бүрийн зардлыг хөнгөвчлөхийг зорьж байна. Үнэ буурсан ч үйлчилгээний чанар, найдвартай байдал хэвээр үлдэнэ,”
— хэмээн Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн онцлов.

Илгээмжүүдийг Монгол Шуудан өөрийн тээврийн хэрэгслээр долоо хоног бүр хүргэж, байршил хянах системээр дамжуулан хэрэглэгчид хүргэлтийн явцыг хянах боломжтой.

Санамж: Гаалийн байгууллагууд арилжааны шинжтэй илгээмжид татвар ногдуулж болох бөгөөд хувийн хэрэгцээнд зориулсан илгээмж татвараас чөлөөлөгдөх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээлэл:
📞 Хэрэглэгчийн үйлчилгээний төв – 1800-1613 (энгийн тариф)

Үнэ буурсан – үйлчилгээ хурдан – хүргэлт найдвартай!

Монгол Шуудан ХК — Монголын үйлдвэрлэгч, хэрэглэгчдийг дэлхийтэй холбоно.

Other news

2026 оны III улирлын хэвлэл захиалга эхэллээ.

2026 оны III улирлын хэвлэл захиалга эхэллээ.

2026/06/17
Иргэдийн оролцоог дэмжих e-zasag.mn систем

Иргэдийн оролцоог дэмжих e-zasag.mn систем

2026/06/03
Ухаалаг ПОС төхөөрөмжөөр дамжуулан сумын үйлчилгээг шинэ шат руу гаргана

Ухаалаг ПОС төхөөрөмжөөр дамжуулан сумын үйлчилгээг шинэ шат руу гаргана

2026/03/24
Монгол Шуудан ба YTO Express стратегийн хамтын ажиллагааг эхлүүллээ

Монгол Шуудан ба YTO Express стратегийн хамтын ажиллагааг эхлүүллээ

2026/03/24

Footer

footer-logo
Customer Service: 18001613 Business Inquiries: 70078989
Send Feedback: info@mongolpost.mn
Sukhbaatar Square - 9, 1st Khoroo, Chingeltei District, Enkhtaiv Avenue, P.O. Box 1106, Ulaanbaatar 15160, Mongolia
About Us
Corporate Governance
Careers
Terms of Service
Help Center
Post Office Locations
Download Logo
footer-logo
About UsCorporate GovernanceCareersTerms of ServiceHelp CenterPost Office LocationsDownload Logo
Customer Service: 18001613 Business Inquiries: 70078989
Send Feedback: info@mongolpost.mn
Sukhbaatar Square - 9, 1st Khoroo, Chingeltei District, Enkhtaiv Avenue, P.O. Box 1106, Ulaanbaatar 15160, Mongolia