Products services
EasyBox – Delivery Options
HelpCalculatorBranch locationsContact
main logo
Selected (0 products)
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
Compare
Compare - 0

TaoBao платформоос захиалсан барааг албан ёсоор хүргэж эхэллээ

  • Home
  • News, Media
  • TaoBao платформоос захиалсан барааг албан ёсоор хүргэж эхэллээ
TaoBao платформоос захиалсан барааг албан ёсоор хүргэж эхэллээ

Published by: Аминаа Өлзий

2026/03/24 09:57

TaoBao платформоос захиалсан барааг албан ёсоор хүргэж эхэллээ

 Монгол Улсын Үндэсний шуудангийн оператор Монгол Шуудан ХК нь “Alibaba” группийн үүсгэн байгуулсан, дэлхийн хамгийн өргөн цар хүрээтэй цахим худалдааны платформ болох Taobao-оос Монголын хэрэглэгчдийн захиалгыг албан ёсны шуудангийн сүлжээгээр шууд хүргэх үйлчилгээг эхлүүллээ.

Шинэ үйлчилгээ нэвтэрснээр хэрэглэгчид өмнөх шиг зуучлагч, карго ашиглах шаардлагагүй болж байгаа бөгөөд БНХАУ болон бусад улсаас Taobao-гоор хийсэн худалдан авалтаа Монгол Шуудангаар дамжуулан гэр, ажлын хаяг болон шуудангийн салбараар дамжуулан авах боломжтой боллоо.

Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн “Монгол Шуудан нь томилогдсон шуудангийн операторын хувьд Монголын хэрэглэгчдэд найдвартай, шууд, албан ёсны хүргэлтийн сувгийг санал болгож, онлайн худалдааны эрэлт, зах зээлийн өсөлтийг дэмжих нь нийгмийн болон эдийн засгийн ач холбогдолтой алхам юм. Цаашид бид Taobao болон олон улсын бусад платформуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болно” гэв.

Үйлчилгээний гол давуу тал:

Найдвартай шуудангийн суваг

  • Taobao-гийн захиалгыг Монголд албан ёсоор хүргэх баталгаатай систем бүрдлээ.
  • Хүргэлтийн үнэ, хугацаа, аюулгүй байдал, мөшгөлт (tracking) нэг шийдэлд төвлөрсөн.

Шууд хүргэлт ба ил тод логистик

  • Эрээн дэх хаяг оруулах, дамжуулагч компани ашиглах шаардлагагүй.
  • Монгол Шуудангийн дотоод сүлжээгээр дамжуулан айл өрх, ажлын газарт хүргэнэ.
  • Цахим хуудсаар (www.mongolpost.mn) дамжуулан илгээмжийн төлөвийг хянах боломжтой.

Үндэсний бүх салбараар хүргэгдэнэ

  • Шуудангийн салбар, шуудангийн хайрцаг, болон хаягийн хүргэлтийн сонголттой.

Монгол хэрэглэгчдэд зориулсан шинэчлэл:

Taobao Монголын зах зээлд албан ёсоор нэвтэрснээр дараах тохиргоонууд хийгджээ:

  • Бүтээгдэхүүний үнийг төгрөгөөр (MNT) харах боломжтой болсон
  • VISA, MasterCard, Apple Pay, Google Pay, WeChat Pay зэрэг олон улсын төлбөрийн шийдэл ашиглана
  • Шинэ хэрэглэгчдэд урамшууллын купон олгоно
  • 49,999₮-өөс дээш үнийн дүнтэй худалдан авалт үнэгүй хүргэлттэй
  • 11-р сарын 11-ний “Олон улсын худалдааны фестиваль”-д Монголын хэрэглэгчид шууд оролцоно

Мөн Taobao-гийн зүгээс хиймэл оюун ухаанд суурилсан Монгол хэлний хайлт бүхий аппликэйшныг ойрын хугацаанд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Шинэ үйлчилгээ нь Монгол Шуудангийн олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй томоохон төслийн нэг бөгөөд дотоодын хэрэглэгчдэд цахим худалдааны илүү хүртээмжтэй, найдвартай туршлагыг бий болгох зорилготой юм.

Other news

2026 оны III улирлын хэвлэл захиалга эхэллээ.

2026 оны III улирлын хэвлэл захиалга эхэллээ.

2026/06/17
Иргэдийн оролцоог дэмжих e-zasag.mn систем

Иргэдийн оролцоог дэмжих e-zasag.mn систем

2026/06/03
Ухаалаг ПОС төхөөрөмжөөр дамжуулан сумын үйлчилгээг шинэ шат руу гаргана

Ухаалаг ПОС төхөөрөмжөөр дамжуулан сумын үйлчилгээг шинэ шат руу гаргана

2026/03/24
Монгол Шуудан ба YTO Express стратегийн хамтын ажиллагааг эхлүүллээ

Монгол Шуудан ба YTO Express стратегийн хамтын ажиллагааг эхлүүллээ

2026/03/24

Footer

footer-logo
Customer Service: 18001613 Business Inquiries: 70078989
Send Feedback: info@mongolpost.mn
Sukhbaatar Square - 9, 1st Khoroo, Chingeltei District, Enkhtaiv Avenue, P.O. Box 1106, Ulaanbaatar 15160, Mongolia
About Us
Corporate Governance
Careers
Terms of Service
Help Center
Post Office Locations
Download Logo
footer-logo
About UsCorporate GovernanceCareersTerms of ServiceHelp CenterPost Office LocationsDownload Logo
Customer Service: 18001613 Business Inquiries: 70078989
Send Feedback: info@mongolpost.mn
Sukhbaatar Square - 9, 1st Khoroo, Chingeltei District, Enkhtaiv Avenue, P.O. Box 1106, Ulaanbaatar 15160, Mongolia