Монгол Шуудан ХК нь 17TRACK платформтой албан ёсоор хамтран ажиллах болсноо баяртайгаар зарлаж байна
Нийтэлсэн огноо: 2025/05/16

Монгол Шуудан

болон

17TRACK

хүчээ нэгтгэснээр Монгол Улсаас гарах хил дамнасан тээвэрлэлтийн хяналтыг илүү ил тод, найдвартай, хялбар болгоход томоохон алхам хийж байна.

Одоо та дэлхийн аль ч улс руу илгээсэн шуудан, илгээмжээ 17TRACK апп болон вэбсайтаар дамжуулан хялбар хянах боломжтой боллоо. Илгээмжээ итгэлтэй хүлээн авч, үйл явцыг алхам бүрээр нь мэдэх боломжийг энэ хамтын ажиллагаа олгож байна. Апп болон вэб: https://www.17track.net (https://www.17track.net/)

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Шуудангийн үйлчилгээний чанар, хэрэглэгчийн туршлага, сэтгэл ханамжийг шинэ түвшинд хүргэх чухал алхам болж байна. 17TRACK нь дэлхийн хамгийн том олон улсын илгээмж хянах платформуудын нэг бөгөөд e-commerce худалдаачид болон хэрэглэгчдэд зориулсан нэг цонхны шийдэл юм. Олон улсын 150 гаруй тээвэрлэгчийн мэдээллийг нэг дор нэгтгэдэг. энэхүү платформоор та ч бас үйлчлүүлэх боломжтой боллоо.

Facebook post: https://www.facebook.com/17track/posts/pfbid02nH5ghQnhPUPPGTg1GoGwnypENqnZ84ZvTu4azN35y8Sbf8hDDvtAMEy7BaKqw94al

Сүүлийн мэдээ