Мэндчилгээ

Монгол Шуудан” ХК-ийн цахим хуудаст зочилж буй Танд талархал илэрхийлье.

Эрхэм хүндэт хэрэглэгч, харилцагчид аа

Өвөг дээдэс минь Их Монгол Улс хэмээх эзэнт гүрнийг байгуулсан цаг үеэс морин дэл дээр дарцаглан дэлхийн хагаст хүрч үйлчлэх “Өртөө” хэмээх шуудан холбооны тогтолцоог бий болгосон түүхэн баялаг туршлагатай ард түмэн билээ.

Үзүүргүй хязгаарт өртөөлөн хүргэх Монголын шуудангийн үйлчилгээ үе үеийнхээ шууданчдынхаа нөр их хөдөлмөрийн үр шимээр дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн алхаж хөгжлийнхөө шинэ шатанд хүрч цаашдын хөгжлийнхөө бодлого, зорилтыг тодорхойлон нэгэн зууны бахдам түүхийг үргэлжлүүлэн шилдэг боловсон хүчин, ухаалаг үйлчилгээ, тохилог орчинг бүрдүүлэн цахим шилжилтийг түүчээлэн дэлхийд тэргүүлсэн дижитал шуудан, хүргэлтийн компани болох зорилго тавин чанартай цогц үйлчилгээг хүн бүрт хүргэх зорилготой шууданчид маань эх орны 21 аймаг, 330 сум, 1200 баг, 201 орон түүний дотор шуудангийн хамгийн шуурхай хэлбэр буухиа шууданг 36 оронтой солилцох үйлчилгээг нэр төртэйгээр биелүүлж байна.

  • 21 аймаг
  • 330 сум
  • 1200 баг
  • Дэлхийн 201 орон

Хүннү гүрнээс эхлэлтэй шуудангийн баялаг түүхийг бүтээхэд өөрийн мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмад буурлууд, Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй нийт шууданчид болон хамтран ажилладаг байгууллага, харилцагч, үйлчлүүлэгч нартаа чин сэтгэлийн талархал дэвшүүлье.

Шууданчид бид Та бүхний итгэлийг хүлээсэн, найдвартай түнш байхын төлөө хичээн ажиллах болно.

Та бүхэнд сайн сайхныг хүсье.

Датаком
Телеком
рТс
АйТи Парк
Дата төв
Харилцаа холбооны зохицуулах хороо
Таны ухаалаг туслах
Шуудангын салбар таны гар утсанд

Та өөрийн ачаа бараагаа хаана явааг нь хянан шалгах онлайнаар захиа илгээмжээ илгээх боломжтой.