
Монгол Шуудан ХК нь Монгол Улсын шуудан, логистикийн салбарын тэргүүлэгч байгууллага бөгөөд төрийн өмнөөс Бүх нийтийн үйлчилгээний үүргийг (USO) хэрэгжүүлэгч Үндэсний томилогдсон шуудангийн оператор юм. Энэхүү үүргийг бид Дэлхийн Шуудан Холбоо-ны конвенцийн дагуу олон улсын жишигт нийцүүлэн гүйцэтгэж, иргэн бүрт тэгш хүртээмжтэй шуудангийн үйлчилгээг хүргэхийг зорьдог.
2016 оноос Монгол Шуудан нь төрийн өмчийн давамгай оролцоотой, нээлттэй хувьцаат компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж, "Нэг улс – Нэг цонх" зарчмыг баримтлан улс орныхоо шуудангийн нэгдсэн сүлжээг бүрдүүлэн ажиллаж байна. Бид орчин үеийн технологийн шийдэл, өргөн хүрээний үйлчилгээнд тулгуурлан харилцагчдынхаа хэрэгцээнд нийцсэн уян хатан, найдвартай үйлчилгээг үзүүлдэг.
“Өдөр бүр уулзах үндэсний шилдэг компани”
Дэлхийн дэвшилтэт технологид хүрсэн, чанартай, цогц үйлчилгээгээр хүн бүрийн шуудангийн хэрэгцээг төгс хангах нь бидний эрхэм зорилго юм.
Манай байгууллага Улаанбаатар хот болон 21 аймаг, 330 суманд байрлах 375 салбар нэгж, 1,000 гаруй шууданчийн өргөн сүлжээгээр дамжуулан Монгол орны өнцөг булан бүрт хүрч, хэрэглэгчдэд хамгийн ойр, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлж байна. Түүнчлэн дэлхийн 192 улстай шууд болон дамжуулан шуудан солилцох боломжийг бүрдүүлсэн Монгол Улсын цорын ганц биет сүлжээ бүхий байгууллага юм.

Дотоод сүлжээ 373салбар | Олон улсын сүлжээ 192улс | |
|---|---|---|
| Хамрах хүрээ: | 21 аймаг, 330 гаруй сум, Улаанбаатар хотыг бүрэн хамарсан Монгол улсын цорын ганц биет шуудангийн сүлжээ. | Дэлхийн шуудангийн холбоо (UPU) конвенцийн хүрээнд 192 улстай шуудан солилцдог. |
| Салбар нэгжүүд: | Улаанбаатар хотод 22 салбар, орон нутагт 21 аймгийн төв болон 330 гаруй суманд салбар нэгж. | Буухиа шуудан (EMS) үйлчилгээгээр дэлхийн 116 улстай шууд гэрээтэй, үндсэн транзит замуудтай. |
| Хамтын ажиллагаа: | Орон даяар 1,000 гаруй шууданчаар дамжуулан хэрэглэгч бүрт хамгийн ойр, хүртээмжтэй үйлчилгээ. | ОХУ (стратегийн түншлэл), БНСУ, БНХАУ, Эстони, Турк, БНЭУ-ын шуудан байгууллагуудтай хоёр талт гэрээ. |
Өртөө нь улам боловсронгуй болон хөгжсөөр Ардын хувьсгал мандсан 1921 оны 7 дугаар сарын 19-нд Ардын засгийн газрын тэргүүлэгчдийн 6-р хурлын тогтоолоор Монгол улсын шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороог байгуулсан нь одоогийн 100 жилийн түүхт Монгол шуудан юм.
