Монгол Шуудан ХК ухаалаг ПОС төхөөрөмжөөр дамжуулан сумын түвшний үйлчилгээг шинэ шат руу гаргана
Монгол Шуудан ХК нь 2024 онд Дэлхийн Шуудангийн Холбооны дэмжлэгтэйгээр 21 аймгийн 150 сумын шууданчдаа орчин үеийн ПОС төхөөрөмжөөр хангаж, шуудангийн үйлчилгээг цахимжуулж, санхүүгийн болон бусад гуравдагч этгээдийн үйлчилгээг орон нутгийн хэрэглэгчдэд ойртуулан зуучлах боломжийг бүрдүүлсэн.
Энэхүү технологийн дэвшил 2025 онд 330 сумыг бүрэн хамарч, санхүүгийн үйлчилгээ, даатгал, цахим худалдаа, төрийн үйлчилгээ зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг шуудангийн салбаруудаар дамжуулан нэгдсэн сүлжээгээр хүргэх дэд бүтэц бүрэн бий болох юм.
Энэ хүрээнд Монгол Шуудан ХК нь Ард Кредит ББСБ ХК-тай хамтран ухаалаг ПОС системээр дамжуулан санхүүгийн үйлчилгээг иргэдэд хүргэх стратегийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагаа нь дараах үр нөлөөг бий болгоно:
Монгол Шуудан ХК нь зөвхөн шуудангийн үйлчилгээ төдийгүй, иргэдэд нээлттэй, хүртээмжтэй, цахим үйлчилгээний дэд бүтэц бий болгохоор зорин ажиллаж байна. Бид орон даяар үр ашигтай, итгэлтэй түншлэлийг үргэлжлүүлэн өргөжүүлэхэд нээлттэй.
Монгол Шуудан ХК-ийн тухай
Монгол Шуудан ХК нь Монгол Улсын үндэсний шуудангийн үйлчилгээний байгууллага бөгөөд 100 гаруй жилийн түүхтэй, төрийн давамгай оролцоотой нээлттэй хувьцаат компани юм. Бүх нийтийн үйлчилгээний үүргийг хэрэгжүүлэгч, шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч байгууллага болох тус компани нь улсын хэмжээнд хамгийн өргөн хүрээтэй сүлжээг эзэмшдэг. Өнөөдөр Монгол Шуудан ХК нь дотоодын шуудан илгээмж, улс хоорондын шуудан илгээмж, цахим худалдааны хүргэлт, төрийн ХурДан цэгийн үйлчилгээ болон хот хоорондын логистик үйлчилгээг үзүүлж, хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлэн үйлчилгээний хүрээгээ байнга шинэчилж, өргөжүүлэн ажиллаж байна.