Бүтээгдэхүүн үйлчилгээ
ТусламжТооцоолуурСалбаруудын байршилХолбоо барих
main logo
Сонгосон (0 бүтээгдэхүүн)
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
Харьцуулах
Харьцуулах - 0

Шуудангийн үйл ажиллаганд Автомат ангилах машин нэвтрүүллээ

  • Нүүр
  • Мэдээ, мэдээлэл
  • Шуудангийн үйл ажиллаганд Автомат ангилах машин нэвтрүүллээ
Шуудангийн үйл ажиллаганд Автомат ангилах машин нэвтрүүллээ

Нийтэлсэн: Өлзийбаяр Сарангэрэл

2026/02/27 06:42

Шуудангийн үйл ажиллаганд Автомат ангилах машин нэвтрүүллээ

Монгол Улсын үндэсний шуудангийн оператор Монгол Шуудан ХК нь Монгол Улсад анх удаагаа бүрэн автомат шуудан ангилан боловсруулах машиныг суурилуулж, ашиглалтад орууллаа. Компани 2025 оны хүрээнд нийт гурван автомат ангилах машин суурилуулахаар төлөвлөсний эхнийх нь энэ юм.

Гол давуу талууд:

  • Ангилах хүчин чадал 300% өснө – Цагт 3,000–3,600 шуудан ангилах хүчин чадалтай, 0–5 кг жинтэй илгээмжийг боловсруулна
  • 9% нарийвчлалтай – Шуудан буруу ангилагдах магадлал ердөө 0.01%
  • Хөдөлмөрийн зардлыг 2 дахин бууруулна – Бүрэн автомат, жинлэх, скан хийх, бүртгэх бүх процессийг хүн оролцоогүйгээр гүйцэтгэнэ
  • Эрчим хүч болон орон зайн хэмнэлттэй – 48 шугам бүхий бие даасан, олон төрлийн шуудан ангилах чадвартай систем

“z Цахим худалдааны өсөлттэй уялдуулан бид хүргэлтийн сүлжээгээ автоматжуулах, үйлчилгээг илүү хурдтай, найдвартай болгох шаардлагатай тулгарч байна,” хэмээн Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Гэрэлтийн Тэлмэн онцоллоо. “Энэ машин нь бидний бүтээмжийг нэмэгдүүлээд зогсохгүй, ирээдүйн ухаалаг шуудангийн суурь болно гэдэгт итгэлтэй байна.”

2025 онд Монгол Шуудан ХК шинэчлэлийн төлөвлөгөөнийхөө хүрээнд:

  • Хүргэлтийн процессыг дахин инженерчилж автоматжуулах
  • Дотоодын болон хил дамнасан цахим худалдааны платформуудтай холбогдох
  • Хэрэглэгч төвтэй үйлчилгээг хөгжүүлэхээр зорин, ажиллаж байна.                                                                                                                                                                                                                          

Сүүлийн жилүүдэд дижитал шилжилт, технологийн хөгжлийн нөлөөгөөр уламжлалт шуудангийн үйлчилгээний эрэлт буурч, цахим худалдааны илгээмжийн хэмжээ эрчимтэй өсч байна. Үүний улмаас шуудангийн байгууллагууд хүргэлтийн шинэ төрлийн дэд бүтэц, техник технологи, үйлчилгээг нэвтрүүлэх шаардлагатай болж байгаа бөгөөд Монгол Шуудан ХК нь энэхүү өөрчлөлтийн тэргүүн эгнээнд явж байгаагийн илрэл энэхүү автоматжуулалт юм.

 

Монгол Шуудан ХК-ийн тухай

Монгол Шуудан ХК нь Монгол Улсын үндэсний шуудангийн үйлчилгээний оператор бөгөөд бүх нийтийн үйлчилгээний үүргийг хэрэгжүүлэгч, төрийн өмчийн давамгай оролцоотой, нээлттэй хувьцаат компани юм. Улсын хэмжээнд 385 салбар, 1,000 гаруй ажилтантайгаар Улаанбаатар хот болон 21 аймаг, 330 сумыг хамарсан хамгийн өргөн сүлжээгээр дотоодын болон олон улсын шуудангийн 70 гаруй хувийг гүйцэтгэдэг бөгөөд дэлхийн 192 улстай шуудан солилцдог.

Бусад мэдээлэл

Ухаалаг ПОС төхөөрөмжөөр дамжуулан сумын үйлчилгээг шинэ шат руу гаргана

Ухаалаг ПОС төхөөрөмжөөр дамжуулан сумын үйлчилгээг шинэ шат руу гаргана

2026/03/24
Монгол Шуудан ба YTO Express стратегийн хамтын ажиллагааг эхлүүллээ

Монгол Шуудан ба YTO Express стратегийн хамтын ажиллагааг эхлүүллээ

2026/03/24
Ази, Номхон далайн шуудангийн холбооны удирдах зөвлөлийн хурал Улаанбаатар хотод эхэллээ

Ази, Номхон далайн шуудангийн холбооны удирдах зөвлөлийн хурал Улаанбаатар хотод эхэллээ

2026/03/24
Цахим худалдааны өсөлт бол асар том боломж

Цахим худалдааны өсөлт бол асар том боломж

2026/03/24

Footer

footer-logo
Хэрэглэгчийн үйлчилгээ: 18001613 Хамтарч ажиллах : 70078989
Санал хүсэлт илгээх info@mongolpost.mn
Сүхбаатарын талбай -9, ЧД 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, Ш/Х-1106, Улаанбаатар-15160, Монгол улс
Бидний тухай
Компанийн засаглал
Хүний нөөц
Үйлчилгээний нөхцөл
Тусламж
Салбарын байршил
Лого татах
footer-logo
Бидний тухайКомпанийн засаглалХүний нөөцҮйлчилгээний нөхцөлТусламжСалбарын байршилЛого татах
Хэрэглэгчийн үйлчилгээ: 18001613 Хамтарч ажиллах : 70078989
Санал хүсэлт илгээх info@mongolpost.mn
Сүхбаатарын талбай -9, ЧД 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, Ш/Х-1106, Улаанбаатар-15160, Монгол улс