Бүтээгдэхүүн үйлчилгээ
ТусламжТооцоолуурСалбаруудын байршилХолбоо барих
main logo
Сонгосон (0 бүтээгдэхүүн)
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
Харьцуулах
Харьцуулах - 0

Монгол Улс ДШХ-ны Шуудангийн Үйл ажиллагааны Зөвлөлийн (POC) ажилд оролцоно

  • Нүүр
  • Мэдээ, мэдээлэл
  • Монгол Улс ДШХ-ны Шуудангийн Үйл ажиллагааны Зөвлөлийн (POC) ажилд оролцоно
Монгол Улс ДШХ-ны Шуудангийн Үйл ажиллагааны Зөвлөлийн (POC) ажилд оролцоно

Нийтэлсэн: Аминаа Өлзий

2026/03/24 10:00

Монгол Улс ДШХ-ны Шуудангийн Үйл ажиллагааны Зөвлөлийн (POC) ажилд оролцоно

Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар тэргүүтэй Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монгол Шуудан ХК-ийн төлөөлөгчид Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо болж өнгөрсөн Дэлхийн Шуудангийн Холбооны (UPU) 28-р Конгресст амжилттай оролцлоо.

Монгол Улсын шуудангийн салбарын олон улсын хамтын ажиллагаанд түүхэн шинэ боломж нээгдэж Монгол Улсыг төлөөлөн Монгол Шуудан ХК Дэлхийн Шуудангийн Холбооны (UPU) Шуудангийн Үйл ажиллагааны Зөвлөлийн (Postal Operations Council, POC) ажилд оролцохоор боллоо.

Энэхүү шийдвэр нь тус Конгрессын үеэр гарсан бөгөөд Монгол Улсын шуудангийн салбар олон улсын бодлого, шийдвэр гаргалтад дуу хоолойгоо хүргэх, дижитал шилжилт, инновац, логистикийн шинэ шийдлүүдийг хэлэлцэх боломжтой боллоо.

Мөн Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн ДШХ-ны “Глобал Манлайлагчдийн Форум” болон “Дижитал Шилжилт хийх Цогц арга зам” сэдэвт панел хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцож, Монголын шуудангийн салбарын туршлага, цаашдын зорилтыг олон улсын түвшинд танилцууллаа.

Конгрессын хоёр долоо хоногийн турш Монголын төлөөлөгчид 120 гаруй улс орны Харилцаа холбооны яамны сайд, Элчин сайд, зохицуулагч байгууллага болон шуудангийн эрх бүхий байгууллагуудтай уулзаж, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг ярилцсан нь Монгол Улсын хувьд маш үр дүнтэй, амжилттай ажил боллоо.

Монгол Шуудангийн удирдлагын зүгээс:
“Энэ бол зөвхөн Монгол Шуудангийн бус, Монгол Улсын шуудангийн салбарын олон улсын байр суурийг бэхжүүлсэн чухал Конгресс боллоо. Бид цаашид хэрэглэгчдэдээ илүү чанартай, хурдан шуурхай, аюулгүй үйлчилгээ үзүүлэхийн төлөө дэлхийн шуудангийн бодлого, хөгжлийн үйл явцад идэвхтэй оролцоно” хэмээн онцоллоо.

Монгол Шуудан ХК-ийн тухай

Монгол Шуудан ХК нь Монгол Улсын үндэсний шуудангийн үйлчилгээний оператор бөгөөд бүх нийтийн үйлчилгээний үүргийг хэрэгжүүлэгч, төрийн өмчийн давамгай оролцоотой, нээлттэй хувьцаат компани юм. Улсын хэмжээнд 385 салбар, 1,000 гаруй ажилтантайгаар Улаанбаатар хот болон 21 аймаг, 330 сумыг хамарсан хамгийн өргөн сүлжээгээр дотоод, гадаадын шуудангийн нийт илгээмжийн 70 гаруй хувийг гүйцэтгэж, дэлхийн 192 улстай шуудан солилцдог.

Дэлхийн Шуудангийн Холбооны (UPU) тухай

ДШХ нь 1874 онд байгуулагдсан, НҮБ-ын төрөлжсөн байгууллага бөгөөд дэлхийн 192 гишүүн орны шуудангийн сүлжээг хариуцан зохицуулдаг хамгийн ууган олон улсын байгууллагын нэг юм. ДШХ нь гишүүн орнуудын хооронд шуудан солилцох, үйлчилгээний стандарт тогтоох, бодлого, техникийн зөвлөмж боловсруулах болон хамтын ажиллагааг хөгжүүлэх чиг үүрэгтэй. Шуудангийн Үйл Ажиллагааны Зөвлөл (POC) нь тус холбооны гүйцэтгэх бүтэц бөгөөд олон улсын шуудан-логистикийн салбарын хөгжлийн бодлого, үйлчилгээний зохицуулалтыг боловсруулдаг гол байгууллага юм.

Бусад мэдээлэл

Ухаалаг ПОС төхөөрөмжөөр дамжуулан сумын үйлчилгээг шинэ шат руу гаргана

Ухаалаг ПОС төхөөрөмжөөр дамжуулан сумын үйлчилгээг шинэ шат руу гаргана

2026/03/24
Монгол Шуудан ба YTO Express стратегийн хамтын ажиллагааг эхлүүллээ

Монгол Шуудан ба YTO Express стратегийн хамтын ажиллагааг эхлүүллээ

2026/03/24
Ази, Номхон далайн шуудангийн холбооны удирдах зөвлөлийн хурал Улаанбаатар хотод эхэллээ

Ази, Номхон далайн шуудангийн холбооны удирдах зөвлөлийн хурал Улаанбаатар хотод эхэллээ

2026/03/24
Цахим худалдааны өсөлт бол асар том боломж

Цахим худалдааны өсөлт бол асар том боломж

2026/03/24

Footer

footer-logo
Хэрэглэгчийн үйлчилгээ: 18001613 Хамтарч ажиллах : 70078989
Санал хүсэлт илгээх info@mongolpost.mn
Сүхбаатарын талбай -9, ЧД 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, Ш/Х-1106, Улаанбаатар-15160, Монгол улс
Бидний тухай
Компанийн засаглал
Хүний нөөц
Үйлчилгээний нөхцөл
Тусламж
Салбарын байршил
Лого татах
footer-logo
Бидний тухайКомпанийн засаглалХүний нөөцҮйлчилгээний нөхцөлТусламжСалбарын байршилЛого татах
Хэрэглэгчийн үйлчилгээ: 18001613 Хамтарч ажиллах : 70078989
Санал хүсэлт илгээх info@mongolpost.mn
Сүхбаатарын талбай -9, ЧД 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, Ш/Х-1106, Улаанбаатар-15160, Монгол улс