Илгээмж хаяг зөв бичих заавар

Дотоодын илгээмж явуулахдаа дараах зүйлсийг анхаарна уу:
· Илгээмжийн хаягийг дэс дараалалын дагуу бүрэн гүйцэд, үнэн зөв бичнэ үү.
· Зип код нь хаягийн байршилтай зайлшгүй тохирч байх ёстой.
· Зип код зөрүүтэй тохиолдолд илгээмж төөрөх, саатах болон буцах эрсдэл үүсэхийг анхаараарай.
Олон улсын илгээмжийн хаяг бичих заавар

Олон улсын илгээмж явуулахдаа дараах зүйлсийг анхаарна уу:
· Илгээгч (FROM) болон хүлээн авагч (TO)-ийн хаягийг тогтоосон дарааллын дагуу тодорхой, бүрэн гүйцэд бичнэ үү.
· Олон улсын хаягийг заавал Франц эсвэл Англи хэлээр, латин үсгээр бичнэ үү.
· Хаяг бичихдээ тосон бал ашиглахыг зөвлөж байна.
· Илгээгч болон хүлээн авагч улсын нэрийг том үсгээр тодоор бичнэ үү.
· Илгээгч болон хүлээн авагч талын зип кодыг заавал бичих шаардлагатай бөгөөд зип код буруу эсвэл бичигдээгүй тохиолдолд илгээмж төөрөх, саатах, буцаагдах эрсдэлтэй тул онцгой анхаарал хандуулна уу.